Saturday, March 26, 2011

Чамд.

Чамд хар хүүхэн таалагддаг. Бүр явалддаг болсон тухайгаа өмнө нь надад хэлж байсныг чинь санаж байна. Хар хүүхнийх хар ч гэсэн гоя байдаг гэж хэлсэн чинь одоо болтол чихэнд сонсогдоод. Хятад, солонгос, америк, тэгээд бүр африкийн хар гээд бүгдийг нь л үзэж байгаа тухайгаа ярьж байсан. Гэрээс чинь зайтай байдаг жазз паб-д дагуулж ороод л ганц хоёр дуу сонсонгоо аяга шарз уухад л чиний өвөрт ороод ирдэг хүүхнүүд. Амархан ч бол доо. Над шиг хүнд бол хичнээн сайхан залуу байлаа ч гэсэн нэг л тийм хүн чанар зулгаагаад тийм амар унтаж хэвтэхгүй дээ.

Чи надад байнга хэлдэг дээ. Чи мөн дөө гэдэг үгийг чинь одоо байнга сонсохгүй байгаа ч гэсэн би алдаа хийгээд байгаагаа мэдээд надад чиний тусламж үнэхээр их хэрэгтэй байна. Хүнд дурлахаар чи муу л ирж намайг болиулдаг, сэтгэл санаа үймүүлдэг их л ретро хүн байж дээ.

Нэг тийм гоя хүүхэн гоя тээ гээл нээх л их хүүхэн ярьсан хоёр баагий хаха. Надад гоя том гуятай, том хөхтэй балиар зэвүүн хүүхнүүд таалагддаг байлаа. Тухайн үед чи юу гэдэг байлаа даа. Гэнэн томоогүй бараг л 10 жилийн формтой хүүхэд гэдэг байлуу? Цаг өнгөрөөд би бараг өөрөө том гуятай, том хөхтэй болоод ирэхийн цагт гоя жижкен гэхдээ хөөрхөн тэгээд зэвүүн охин таалагддаг болж эхэлсиймаа. нофш гэж.

Би ер нь их ууртай байна л даа. Муриулцымуу, хулхидуулцымуу, гологдцымуу дөнгөж сая 40 минутын өмнө яг юу болж өнгөрснийг мэдэхгүй байгаа ч гэсэн одоо чамайг ядаж мснжрт орж ирээд намайг тоодгүй тэнэг зангаа гаргаж намайг авраасай гэж ямар их хүсч байна.

Согтуу байгаа юм байлгүй. Юу бичээд байгаагаа ч ойлгохгүй байна. Азаар энэ блогийг намайг бичдэг гэдгийг чи би бас 3 хүн мэддэг. Бурхны авралаар уншаатахвал надруу яриарай тэнэг хүүр минь.

Saturday, March 12, 2011

Эвдрэлт.

За мэндээ, сайхан муухай арзайцгаан мишээцгээн сууна уу манай гаригийн блогчин найзуудаа. Би яахуудээ, засарсан хүн сайн сууж байна уу. Байна уу гээд л өөртэйгээ яриад эхэлдэг юм. Ингэдэг юм. Би ойрд хэт их ганцаардлын хам шинж гэдэг өвчин тусчихаад өөртэйгээ яриад л хүнтэй ярих хамаг хэрэгцээгээ хангачихдаг болсышшд айр уу, мунаг уу, мундаг уу кк.

Ойрд нээх ууж идэж, гадуур дотуур гарахгүй байгаа л даа, яахуудээ ганц бие хүн чинь өөр хийх юм ч олдохгүй юм, сайндаа ч биш санхүүгийн хувьд хуга дампуурсанд асуудал нь байна. Аргагүй 10 хоног шоудахаар амьдрал аргагүй мөнгөгүй болдог юм билээ л дээ, өмнө нь 10 хоног явж үзээгүй байсан юм. Бие ч гэж бие. Бараг л азарга, адуу юм бишүү ай хаха яваал байгуул яваал байдаг. 

Зааз тэр яахуу, өөрийгөө баясгах нэг ширхэг юм олсоон. Айр олон ангитай хүүхэлдэйн кино үзээд эхэлчихсэн. 500-аад ангитай. Сүүлийн 3 хоног гэрээс гаралгүй оройн цагаар 60 анги үзлээ шд айр уу :Б Хаха над шиг юманд гэээгэнт айр донтдог хүнд бол бас л донтууштай хүүхэлдэй байна лээ. Ингээд л засарч байгаа юм даа. Одоо бол гэрээсээ гарахгүй пийб уухгүй шоудахгүй мөнгө үрэхгүй комоо тэврээл унтаал сэрээл заримдаа хөлнийхөө завсар хавчуулаал этр хаха.

Гэснээс ганц биеээрээ удахаар үнэн зожиг болхымаа. Одоо тэр амьтан хүнд тэврүүлж, үнсүүлэх этр ямар байдгийг таг мартсан байна шд, би ч одоо тэгээд сэтгэл санааны хувьд ч ариусч байгаа дарь эх юмдаг уудагуудаа. Манай экс гэж нэг есөн шидийн авъяас нь төгсөрсөн лааг гоя биетэй, царайлаг залуу байсан юм. Байсан юм ч гэж байдаг юм. Тэр минь Японд байдаг юмаа. Өчигдөр тэнд чинь айр юм болоол сайд шуурхай зарлаал би шуурхайд дэгдээд л бараг өмдөндөө шээх дөхлөө. Тэгээд завсраар нь бас эксээ бодоод байгаамаа сайн хүн шүү би нээрээ кк. 

Оон тийн ойрд нэг жаал 90-ээд оны охидуудын хөлд нь чирэгдтэл 3 4 ч удаа цуг шоудаж үзлээ. Айр юм билээ. Ёстой мэдрэл хогнууд. Надад сексийн тухай онол ярьсышд хаха. Би бол бүр ангайцц тэд нарын хажууд бол онгон дөхүү хахаха. Тэгээд олон удаа дагаж явжаал юм сурна л гэцэн байгаа. Гэхдээ биетээр туршихгүй, зүгээр яаж тэгэж үзцэн юм шиг ярьдаг арга барилыг нь сурна гэж хэлэх гээд л кк.

Зааз хүүхэлдэйгээ үзий, хийх ч юм олдохгүй, бичих ч юм олдохгүй. Дэмий балай сулиараад. Гэснээс энд бичсэн бүхэн бүгд худлаа бөгөөд би эсрэгээрээ хүн болно. Бүх эрх хуулиар зөвшөөрөгдөөгүй. 2011 он. Либсин.блог Аяраа этр хахаха

Thursday, March 10, 2011

Би ч одоо хуучин цагийн шинэ блоггер л доо

Ингэсиймаа, би одоо блог бичээд даруй нэг жил өнгөрөөд нилээд хэдэн сар болчихсон байна л даа. Тэгээд яасан байх нь уу. Тэр блогийг намайг бичдэг гэдгийг нэг жилийн нилээд хэдэн сарын дотор нэг биш нилээд хэдэн гар олоод мэдчихсэн байх нь. Ингээд л сээгсийн амьдралаа анх бичье гэж блог бичиж эхэлсэн миний хувьд мөрөөдөл миний бутран, нуран, хугаран унаж байгаа хэрэг юмдаг уудагуудаа.

Өчигдөр яасан байх нь уу, айр лаг шинээр эхэлсэн байна. Яаж гэж үү? Блогспот-чин болсон би. Би энд л дураараа дурьгиж, дунд чөмгөө хага ташиж шүгэл үлээгээд  гээд бүр яваал байвал яваал байна л даа. Миний солиоролд эцэс төгсгөл хязгаар гэж хэзээ ч үгүй этр. 

Одоо тэгээд л ганц бие амьтан чинь блог бичиж, пийб ууж, караокедэд микрофон шүлсдэж, гэт халуул танц эргэх этр гээд надад ер нь зугаа цэнгэлээс өөр хийх юм ер нь байдаггүй л дээ. Би их завтай хүнайн. 

Энэ ер нь блогспот-д өөрийгөө зарлаж тунхаглаж байгаа бичлэг юмуу хаашааен хахаха чааваас намайг тэгээд хүн тоож уншихын болуу хахаха. Бүр нэг шинэ болцон чинь өчигдөр анхны сэтгэгдэлээ авчихаад балиар баяслаа шд хаха. 

Зааз, ингээл хүн шиг блог биччий гэхээр залхуу хүрээд байды, ер нь одоо би энд хамаагүй өөр коммершл биш юмаа бичнэ, галзуурал солиорол мэдрэл нь муудсан юмаа л бичнэ яады үхсс баасс. Намайг унших нь уншаад уншихгүй нь буудуулниздэй тээ.

За танилцая намайг Аяраа гэдэг. Баяраа гэдгийн эмэгтэй хувилбар л даа. Яахуудэй чааваас, бүх насаараа ганц бие яваа, мэдрэл муутай, зугаа цэнгэлд уусцан, бүх цалингаараа уудаг, уухын төлөө амьдардаг, сээгс хийдэггүй, есүс ахтай тааралдаад шархаа эдгээлэгцэн, царай муутай, цалин багатай, заримдаа бүтэн сарын цалин гээд 11,032 төгрөг авдаг. цалин 60% нэмэгдэхээр 110 болдог хаха айр харгиа хүнайн дөө. 

Энд тэнд хэрүүл уруул хийгээд яваад байдаггүй ч өдөөд байвал алаад хаяхад бэлэн. Нас залуу цус шингэн, хар залуугаараа хамаг ухаанаа ууцан хүн байна :Б 


Энэ миний зураг \саак-аас гусцы гэхдээ над шиг гар л даа, нээх муухай өөрийгөө мэдэрцэн балиар царайлаг гэж мэгээд :Б \

Wednesday, March 9, 2011

Дэн дун дурсамжууд..


Тэнгэрт нартай байхад бороо ороод л.. Тэгэхэд яг миний мэдэрч байсныг надаас өөр хэн ч мэдрээгүй. Нарийн гудамжны саарал сандал дээр суугаад Мосли-гийн Дэлхийн шүлгүүд номыг уншиж байсан. Бороо дуслаад л, нар төөнөөд л... Хажууханд голын урсах чимээ намуухан.. Мослигийн ном надад яаж яваад ирснийг мэдэхгүй ч амьхандаа л нандигнаж гамнан бүх шүлгүүдийг нь эх хэл дээр нь уншиж байсансан. 1-р хуудсан дээр нь Кэти-д Зул Сарын Мэнд Хүргэе. Хайртай шүү Жош гээд биччихсэн байдаг билүү дээ. Хосуудын л бэлэг байсан юм шиг байгаа юм. 
********** 
Форевер Эвэр Диор-ын зөөлхөн үнэр, цагаан цув цагаан ороолтоо дэрвүүлээд л гүйж байсансан.  Цагаасаа хожигдчихсон болохоор очоод шууд л зургаа авхуулаад л орж билээ. Бүх хүмүүс инээгээд л баяр хүргээд ч байгаа юм шиг, эсвэл би баяр хүргэсэн юм болов уу? Хаа нэгтээ хэн нэгэний инээх, бас бус орос дууны аялгуу чихэнд үлдэж... 
**********
Салхи намуухан салхилаад л... Хүйтэн бороо шиврэхэд би уйлж байсан зүрхэндээ, сэтгэл дотроо. Нулимсны амтыг мартагнаад л цаг хугацаа хурдан эсвэл миний сэтгэл хурдан юм шиг... Юу ч битгий ярь. Харцаараа л ярилцая. Явдаа даарчихна. Би ингээд орчихноо. Нулимс гашуун яг Мослигийн номон дээр гардаг далайн тухай шүлэг шиг амттай бас үнэртэй байсан...
**********
Тэвэрсэн, хайрласан, дурласан. Тиймээ би галзуурчихсан. Тиймдээ ч одоо чамайг зовохыг шаналахыг бас үхэхийг чинь хармаар байна. Бүлээн цус чинь царцахыг, булшны чинь чулуун дээр янагийн үгийг харамгүй сийлж байгаагаа, бүхнийг хаяад чамайг үхэхийг хармаар байна. Дэргэд чинь баймаар байгаа ч хүсэхгүй байна, дахиад тэврэхийг хүсч байгаа ч хүсэхгүй байна. Зүгээр л үхэхийг чинь хармаар байна. 
**********
Дэн дун гээд байсан чинь сэрчихлээ. Бас л муухай хар дарж шүү.